ХУРДАН БОРЛУУЛАЛТ,
УХААЛАГ УДИРДЛАГА НЭГ СИСТЕМД
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн худалдааны өдөр тутмын борлуулалт, касс, бараа материал, тайланг нэгтгэн удирдах цогц шийдэл. Олон салбартай байсан ч бодит цагийн датагаар бизнесээ бүрэн хянах боломжтой.
Яагаад бидэнтэй түншлэх вэ?
Манай компани нь дэлхийд тэргүүлэгч ПОС терминал үйлдвэрлэгч, хөгжүүлэгч компаниудын албан ёсны дистрибьютер юм.
Бүх томоохон картын схем, дижитал түрийвч, бэлгийн карт болон бусад төлбөрийн хэрэгслийг багтаасан цогц төлбөрийн багцаар дамжуулан таны бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдлийг санал болгож байна.
Аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангасан гүйлгээг жил бүр тогтвортой боловсруулж, худалдаа эрхлэгч болон худалдан авагч талын аль алинд нь чиглэсэн хамгаалалтын системийг цогцоор нь шийдсэн.
Хэнд зориулагдсан бэ?
Биднээс авах үйлчилгээ
Манай инженерийн баг ПОС системийн программ хангамжийн хөгжүүлэлт, тохиргоог таны бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн гүйцэтгэнэ.
Бид ПОС төхөөрөмжийн засвар, оношилгоо, сэлбэг солих үйлчилгээг шуурхай, мэргэжлийн түвшинд хийж, төхөөрөмжийн хэвийн тасралтгүй ажиллагааг ханган ажилладаг.
Манай нийлүүлж буй ПОС төхөөрөмж нь баталгаат хугацаатай бөгөөд үйлдвэрийн болон техникийн доголдолд мэргэжлийн зөвлөгөө, техникийн дэмжлэгийн үйлчилгээг хариуцлагатайгаар үзүүлдэг.

Кассчингүй худалдаа нь ирээдүйн шинэ стандарт болж буй энэ үед найдвартай ПОС төхөөрөмж сонгох нь өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна бизнесийн ирээдүйн өсөлтөд чиглэсэн ухаалаг хөрөнгө оруулалт юм.
Ухаалаг ПОС систем нь хэрэглэгчийн худалдан авалтын мэдээлэлд тулгуурлан тохирсон санал, урамшууллыг бодит цагт хүргэх боломжийг бид санал болгож байна.


Худалдан авалтын шинэ хэв маяг буюу “үл үзэгдэх” буюу ухаалаг худалдааны шинэчлэлд манай технологи таны бизнесийн үр ашгийг дэмжинэ.
Өндөр гүйцэтгэл, найдвартай ажиллагаагаараа бизнесийн орчинд онцгой тохиромжтой.
Дэлгэрэнгүй >
Хурдан, тогтвортой ажиллагаатай бөгөөд өдөр тутмын төлбөр тооцоонд тохиромжтой суурин терминал.
Дэлгэрэнгүй >