НЭГДСЭН УДИРДЛАГА,
ИЛ ТОД ХЯНАЛТ НЭГ СИСТЕМД

Төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг нэг системд төвлөрүүлэн удирдах цогц шийдэл. Салбар, нэгж хоорондын бодит цагийн мэдээлэлд тулгуурлан үйл ажиллагааны явцыг ил тод, хяналттай зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.

Яагаад бидэнтэй түншлэх вэ?

government-icon-1

Манай ПОС нь төрийн байгууллагын төлбөрийн 70–85% нь бэлэн бус хэлбэрээр хийгдэж буй нөхцөлд гүйлгээний хугацааг 3–5 секундээр хурдасгаж, дараалал болон хүлээлтийг бууруулах боломжийг бүрдүүлж байна.

government-icon-2

Бүх төлбөр 100% системд бүртгэгдэн, тайлан бодит цагт харагдсанаар аудит, хяналт шалгалтын мэдээллийг шуурхай авах боломж бүрдэж, үйл ажиллагааны ил тод байдал болон цахим засаглалыг дэмжинэ.

government-icon-3

Манай ПОС-ууд нь PCI DSS, EMV, End-to-End Encryption зэрэг олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг хангаж, дотоодын программ хангамжтай уялдан төрийн байгууллагын төлбөрийн системийн гүйлгээ болон мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хангана.

Хэнд зориулагдсан бэ?

Төрийн сан

Төрийн бүх худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд

Төрийн банк

Биднээс авах үйлчилгээ

Тохиргоо, хөгжүүлэлт

Төрийн байгууллагын төлбөр тооцооны үйл ажиллагаанд зориулсан программ хангамжийг холбогдох стандарт, журамд нийцүүлэн нэвтрүүлж, программ хангамжийн засвар, хөгжүүлэлтийн үйлчилгээг тухай бүрт нь үзүүлнэ.

Техникийн дэмжлэг

ПОС төхөөрөмжийн ашиглалтын явцад үүсэх техник доголдолд оношилгоо, засвар, сэлбэг солих үйлчилгээ үзүүлж, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтвортой хангана.

Баталгаат үйлчилгээ

Манай баг төрийн байгууллагад ашиглагдаж буй ПОС төхөөрөмжийн ашиглалттай холбоотой мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

Ирээдүйд биднийг энэ салбарт юу хүлээж байгаа вэ?

Уламжлалт ПОС → Ухаалаг ПОС

Ухаалаг ПОС терминал нь зөвхөн карт унших төхөөрөмж бус НӨАТ, борлуулалтын тайлан, ажилтны бүртгэл, бараа материалын хяналт зэрэг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг нэг дор удирдах боломжтой цогц шийдэл юм.

ПОС ба QR хамт оршино

ПОС төхөөрөмж нь дотоодын болон олон улсын банкны карт, contactless болон мобайл төлбөрийг аюулгүй хүлээн авах үндсэн төхөөрөмж бөгөөд QR төлбөрийг нөхөн ажилладаг ч картын гүйлгээнд орлуулшгүй хэвээр байна.

Аюулгүй байдал, стандарт чангарна

ПОС төхөөрөмжийн аюулгүй байдал нь PCI DSS, EMV зэрэг олон улсын стандартыг хангаж, хуурамч гүйлгээнээс сэргийлэх болон шаардлагатай тохиолдолд биометрик баталгаажуулалт дэмжсэн цогц хамгаалалтын шийдэл юм.

Таны хэрэгцээнд хамгийн сайн
тохирох төхөөрөмжийг сонгоно уу.

Nexgo N80

Даралт тэсвэрлэх бат бөх хийцтэй, хурдан гүйцэтгэлээр үйлчилгээний орчинд найдвартай ажиллана.

  • 4 инчийн дэлгэц
  • Андройд 13.х дээр суурилсан
  • ARM Cortex A53, 4 цөмт, 2.0 GHz
  • PCI PTS 6.x баталгаажсан

Дэлгэрэнгүй >

Verifone X990 Про

Дэвшилтэт технологи болон загварлаг дизайныг хослуулсан шинэлэг төхөөрөмж.

  • 5 инчийн дэлгэц
  • Андройд 10.х дээр суурилсан
  • ARM Cortex A53, 4 цөмт, 1.4 GHz
  • PCI PTS 6.x баталгаажсан

Дэлгэрэнгүй >