Яагаад уламжлалт бус (картын бус) төлбөрийн хэрэгсэл ирээдүйн цахим худалдааг тодорхойлж байна вэ?
Жорден Дүүлей
Маркетинг хариуцсан мэргэжилтэн,
Кларна Банк, Кларна Групп
2019 онд нийт онлайн гүйлгээний 55% нь уламжлалт бус (картын бус) төлбөрийн хэрэгслээр хийгдэнэ хэмээн үзэж байна. Бид ирээдүйн төлөвийг тодорхойлохын тулд дэлхий даяар өөр уламжлалт бус төлбөрийн хэрэгслийг хэрэглэж буй тохиолдлыг нарийвчлан судалж байна.
Нэгэнт ганц ойлголт л зонхилж байгаа үед энэхүү ойлголт нь түр зуурын хэв маягаас тогтсон норм болж өөрчлөгдөж байна. Энэ бол цахим худалдааны хэвшсэн ертөнцөд огцом хурдтайгаар нэгдэн орж буй үзэгдэл болох уламжлалт бус (картын бус) төлбөрийн хэрэгсэл юм. 2019 онд нийт онлайн гүйлгээний 55% нь уламжлалт бус төлбөрийн хэрэгслээр хийгдэхийг www.aciworldwide.com вэб сайтын тоо баримт харуулж байна. Төлбөр төлөх сонголтыг олгож буй онлайн худалдан авалтыг хэрэглэгчид хийснээр уг өсөлт явагдаж байна.
Уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл нь дэлхийд улам түгээмэл болох үед онлайн төлбөрийн систем нь үргэлжлэн хөгжих болно. Хэрэв та онлайнаар худалдаа эрхлэгч эсвэл худалдаа дэмжих ажлыг хариуцаж буй мэргэжилтэн бол та магадгүй би хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөлт хийж чадаж байна уу? хэмээн бодож байгаа байх.
Энэ бол үндэслэлтэй зөв асуулт, гэхдээ эргэн харъя. Хэрэглэгчид яагаад уламжлалт бус төлбөрийн хэрэгслийг сонирхож байгаа талаар ярилцахын өмнө энэ яг юу вэ? гэдэг талаар ярилцъя.
Уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл гэж юу вэ?
Уламжлалт бус (картын бус) төлбөрийн хэрэгсэл нь өөр хөгжмийн урлагийн төрлийг ойлгохтой бага зэрэг төстэй юм. Аажмаар уран бүтээлчид салбарынхаа гол хүрээнд орж олны анхаарлыг татдаг. Энэ хэлбэр онлайн төлбөрийн хэрэгсэлд ижилхэн явагддаг. Нэг шинэлэг ойлголт зах зээлд гарч ирэн үндэсний хэмжээнд анхаарлыг ч татах мөн бүтэлгүйтлийг ч авчрах хоёр үр дагаврыг үүсгэдэг. Энэ үр дүн нийгэм дунд ялгарч харагддаг. Уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл нь сонсогдож байгаа шигээ хэрэглэхэд хялбар бөгөөд кредит карт эсвэл шууд бэлэн мөнгө солилцдог уламжлалт төлбөр төлөлтөөс хамаардаггүй өөр нэг төлбөр төлөх хэлбэр юм. Тодорхой нэг төлбөр төлөлтийн төрлөөс хамаарахын оронд цахим худалдааны платформ нь худалдан авагчдад зориулж илүү уян хатан сонголтыг нэгтгэж чаддаг. Уламжлалт бус төлбөрийн хэрэгсэлд хэдэн өөр төрөл байдаг.
Нэгдүгээрт банкны шилжүүлэг шаарддаг уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл юм. Энэ нь онлайн худалдан авалт хийгдээд, худалдан авагч онлайн банкны хэлбэрийг ашиглан мөнгөө батлахыг хэлнэ. Энэхүү хэрэгсэл нь дэлхийн хэмжээнд төлбөртэй холбоотой тоо баримт мэдээллийн гол эх сурвалжийн нэг болох WorldPay Global Payment-ын тайланд үндэслэдгээрээ давуу тал болдог бөгөөд онлайн банкны үйлчилгээ ихсэх үед уг хэрэгсэл нь улам өргөжихөөр харагдаж байна.
Өөр түгээмэл уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл нь дижитал хэтэвч дээр суурилсан шийдэл юм. Энэ нь хэрэглэгч нэг барааг худалдаж авахад мобайл төхөөрөмж ашиглахыг хэлнэ. Ерөнхийдөө худалдан авагч нь бараа худалдан авалтаа баталгаажуулахын тулд кредит картаа холбох боломж бүхий мобайл аппликейшнийг хэрэглэнэ. Мобайл хэлбэр нь уламжлалт кредит хэлбэрээс гадна хурдан өргөжиж байгаа бөгөөд санхүүжилтийг багтааж буй уламжлалт бус төлбөрийн хэрэгсэлд зориулж илүү их нөхцөлийг бүрдүүлж байна.
Шууд санхүүжилт нь өөрөө төлбөрийн нөхцөл дотроо уян хатан учир түгээмэл болсон. Хурдан, тав тухтай байх давуу талыг нэмснээр шууд санхүүжилт нь голлох төлбөр төлөлтийн эгнээнд хурдан нэгдэж байна. Уламжлалт кредит аппликейшнээс ялгаатай нь таны захиалгыг боловсруулахдаа хэрэглэгчээс шаардах нарийвчилсан мэдээлэл арай бага байдаг. Гар утсан дээр энэ бол найдвартай бөгөөд аливаа төхөөрөмжийн дэлгэц болон гар утсан дээр хялбархан хийгдэх болно. Мөн худалдан авагчдад цаг хугацаандаа төлбөрөө хийх боломжийг олгодог. Хатуу нөхцөлөөр хязгаарлагдахын оронд худалдан авагчид хамгийн тохиромжтой цагтаа төлбөр төлөх хугацаагаа сонгож болох юм.
Хувцас загварын орон зайд, хэрэглэгчид хувцас солих өрөөг удаан хэрэглэж байгаа боловч одоог хүртэл хялбар тухтай онлайн худалдан авалтыг хүсэж байна. Худалдан авахаасаа өмнө туршиж үзэх хэлбэр нь эрсдэл гаргахгүй байх нөхцөлийг олгодог – худалдан авагчид ноосон цамц, усны хувцас эсвэл гутал гэх мэт барааг заримдаа хүссэн их хэмжээгээрээ захиалж болох бөгөөд өөрийн гэртээ тав тухтай өмсөж үзэн, шийдвэрээ гарган тухайн барааныхаа төлбөрийг төлж болно. Энэхүү худалдан авалт нь илүү ойлгомжтой бөгөөд тогтсон хэв маяг болж амжаагүй нь гайхмаар юм.
Онлайн төлбөрийн хэрэгслийг юу хөгжүүлж байна вэ?
Худалдан авагчид онлайнаар давхар худалдаа хийдэг дэлгүүрээс бараа авах тусам онлайн бус дэлгүүр гэх нэр хоцрогдож байна. Цахим худалдаа нь уламжлалт бус төлбөрийн хэрэгсэлд таатай нөлөө үзүүлдэг бөгөөд хэрэглэгчдэд сонголт хийх боломж өгснөөр энэхүү төлбөрийн хэрэгслийн өсөлт эрчимтэй явагдаж, дэлгүүрийн лангуун дээр шууд хийхэд хэцүү төлбөрийн бүхэл бүтэн шинэ ертөнцийг үүсгэж байна.
Уламжлалт бус төлбөрийн хэрэгслийн өсөлтөд түлхэц үзүүлж буй 3 хүчин зүйл байна. Үүнд: эрэлт хэрэгцээ, тав тухтай байдал болон шинэлэг тооцооны технологийн урсгал
Өнөөдөр худалдан авагчид төлбөр төлдөг дадлаа өөрчилж байна. Уламжлалт төлбөрийн хэрэгслээр удаан хязгаарлагдахаа больж байгаа бөгөөд одоо тийм байх ч шаардлагагүй болжээ. Гар утасны хэрэглээний огцом өсөлт нь уламжлалт бус төлбөрийн хэрэгслийг өргөжүүлэхэд тус дөхөм болсон. Түүнчлэн онлайн төлбөрийн итгэмжлэлийг оруулахдаа илүү аюулгүй байдлыг анхаарах болсноор худалдан авагчид төлбөр төлөхдөө хэрхэн сонголт хийх тухай улам их ойлгох болсон. Тэгээд ч онлайн маягтаар дэлгэрэнгүй төлбөрийн мэдээлэл оруулахад төвөгтэй байдаг юм.
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд хариу үзүүлэн, технологийн үйлчилгээ үзүүлэгчид тав тухтай байдлыг хэрхэн хүргэх тухайд үндэслэн шинэчлэлээ хийж байна. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нар улам их хэрэглэгчийн санаанд нийцэх сонголтыг хүргэх болсон.
Урьдчилж буюу кредит картаар төлбөр төлөх хязгаарлалтыг хийхийн оронд шууд санхүүжүүлэх болон худалдан авалтын өмнө туршиж үзэж болох уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл нь төлбөр төлөхөд тохиромжтой, нилээд сонирхол татам хэлбэрийг санал болгож байна.
Тооцооны технологи нь өөрөө худалдаа эрхлэгчдэд хэрэглэж буй төлбөр боловсруулдаг төхөөрөмждөө уламжлалт бус төлбөрийн хэрэгслийг хялбархан нэгтгэх боломжийг олгодог. Саадгүй боловсруулалт нь үргэлж анхаарал татаж байгаагаас хойш, худалдаа эрхлэгчид эдгээр чиг хандлагыг илүү их туршиж үзэх төлөвтэй байна. Удаан, хоцрогдсон, хуучин системд сайжруулалт хийхэд санаа зовохын оронд онлайн төлбөрийн хэрэгслийг худалдаа эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагаар хөгжүүлж, хэрэглэгчийн шаардаж буй зүйлд нийцэхээр зохицуулалтыг үргэлжлүүлэн хийж байна.
АНУ-ын Худалдааны танхимын Хүн амын тооллогын байгууллагаас хамгийн сүүлд гарсан тайланд зөвхөн 2018 оны эхний улиралд жижиглэн цахим худалдааны борлуулалт 123,7 тэрбум ам.долларт хүрсэн гэж заасан. Онлайн төлбөрийн хэрэгсэл ч адилхан өсөлттэй байхаар харагдаж байна. Статистик тоо баримтын Statista вэб сайтаас авсан мэдээлэл нь АНУ-ын хэрэглэгчдийн 25% цахим худалдан авалт хийхдээ онлайн төлбөрийн хэрэгсэл хэрэглэдэг бөгөөд дижитал төлбөрийн хэрэгслийн зах зээлийн гүйлгээний дүн ойролцоогоор 927 сая ам.доллар хүрнэ гэж тооцож буйг харуулж байна.
Дэлхий улам дижитал болж, худалдан авагчид барааныхаа төлбөрийг төлөхөд илүү дээрд үзэн, онцгойлсон хэлбэр байхгүй болж байна. Онлайн худалдан авалт жижиглэн худалдааны ертөнцөд улам их хяналтаа тогтоож байна. Түүнчлэн уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл ч адилхан болохоор байна.
Дэлхий даяарх уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл
Кредит картын талаар дурдахад ихэнх хүмүүс дундаж амьдралтай хэрэглэгчийн түрийвчид түгээмэл байдаг зүйл гэж хэлэх болно. Гэвч дэлхийн хэмжээнд үзэхэд яв цав тохирохоор биш байна. Дэлхийн хэмжээнд кредит карт нэвтэрсэн нь дөнгөж 17,6% юм. Хэвлэгдсэн тоогоор карт хангалттай олон байхад хэрэглээ нь бүсээс бүсийн хооронд тогтвортой биш байна. Зөвхөн кредит картын төлбөрийн сонголтыг санал болгоно гэдэг нь худалдаа эрхлэгчид олон улсын хэрэглэгчийг алдаж байна гэсэн үг юм. Төлбөрийн сонголтын хэрэглээ улам хүртээмжтэй болсноор, худалдаа эрхлэгчид худалдан авагчдаа банкны зуршил буюу зээлээс үл хамааран татах болно. Дэлхийн түвшинд уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл нь гүйлгээний бараг 50%-ийг эзэлдэг. Олон бүсэд хэрэглэгчид уламжлалт банкны системд дургүйцэж байгаа бөгөөд дэлхийд ойролцоогоор 3 тэрбум хүн уламжлалт банкны данс байхгүй байна гэсэн тооцоо байна. Мөн ижил тооны хүмүүс онлайн төлбөрийн хэрэгслийг хэрэглэх боломжтой мобайл төхөөрөмж хэрэглэх хандлагатай байна. Хятад улс бол цахим худалдааны цогц системд онлайн болон гар утас давамгайлж буй улсын жишээ юм. PYMNT вэб сайтын тоон мэдээллээс Хятадын цахим худалдааны тэлэлт нь онлайн төлбөрийн хэрэгсэл болон уламжлалт бус төлбөрийн хэрэгсэлд гарч буй өсөлттэй холбоотойгоор жилээс жилд 65%-р нэмэгдэхээр харагдаж байна.
Онлайн төлбөр төлөлтийн ирээдүйн төлөв
Хөл ихтэй цахим худалдааны зах зээлд өрсөлдөх чадвартай байхын тулд худалдаа эрхлэгчид аль хэдийн бусдаас ялгарах хэрэгтэйг ойлгох болсон. Уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл нь энэхүү хэтийн төлөвийг хангах найдвартай нэг хэлбэр нь юм. Онлайн төлбөрийн ертөнц улам бат бөх болж тооцооны технологи хувьсан өөрчлөгдсөөр байгаа үед худалдан авагчийн хэрэгцээ шаардлага ч даган өөрчлөгдөнө. Уламжлалт бус төлбөрийн хэрэгслийн талаар салбар бүрийн таамаглал нь эерэг найдвартай гарч байгаа бөгөөд яагаад гэдэг нь хэрэглэгчид худалдан авалтаа өөрсдөө хариуцах сонирхолтой холбоотой юм. Уламжлалт бус төлбөрийн хэрэгсэл нь хүмүүст тэдний хэрэгцээ, амьдралын хэв маягт тохирох хэлбэрээр төлбөрөө төлөх боломжийг олгох шаардлагыг хангадаг юм. Кредит карт төлбөр төлөх ганц хэлбэр байсан өдрүүд ард хоцорч, хэрэглэгчийн уламжлалт болон уламжлалт бус төлбөрийн хэрэгсэлд хандах хандлага нь энэхүү өөрчлөлтийн үед тусгалаа өгч байна. Мөн уламжлалт бус төлбөрийн хэрэгслийг өөр нэг төлбөр төлөх хэлбэр гэж энгийнээр ойлгох хүртэл удаан хугацаанд орохооргүй байна. Энэ бол уян хатан байдал, сонголт, тав тух, хурдыг анхаарсан хэрэглэгч төвтэй үйлчилгээг хүргэхийг хүсдэг худалдаа эрхлэгчид зориулсан цахим худалдааны ирээдүй юм. Тиймээс та хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөлт хийж чадаж байна уу? гэсэн эхний асуултаа ахин харъя. Түүнчлэн бид дахиад нэг асуулт асууя. Таны цахим худалдааны ирээдүй ямар харагдаж байна вэ? хэрэв уламжлалт бус (картын бус) төлбөрийн хэрэгсэл багтаагүй бол энэ төлбөрийн бүтцийн хаана нь тохирохыг харахын тулд хэрэглэгчийнхээ худалдан авалтын стратегийг дахин авч үзэх цаг нь болсон бололтой.
Эх сурвалж
Б.Энхзаяа