Танилцуулга

 

Танилцуулга

"ММ Системс" ХХК нь Монгол Улсад банк, санхүүгийн салбарт мэдээллийн технологиор дагнан ажилласан 20 жилийн туршлагатай хамт олон юм. Бид төлбөрийн олон шийдлүүдийг Монголын арилжааны банкуудад хүргэснээс хамгийн сүүлийн бүтээл болох ПОС терминал ашиглалтын програм хангамж нь маш амжилттай зах зээлд нэвтрэн, худалдаачдын өдөр тутмын үйл ажиллагааг нь шинэ түвшинд гаргаж өгсөн болно.

Бид Монгол улсад Verifone POS, AQUIS Innovo, Dors, Nexgo, Landi компаниудын  бүтээгдэхүүнүүдийг борлуулах албан ёсны дистрибьютер бөгөөд  APC-MGE Shneider корпорацийн бүтээгдэхүүнүүдийг борлуулах эрхтэй болно.

 ATM, POS, SERVER-ийг суурилуулах, програмчлах үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.

Манай компаний Cisco, Oracle, Java зэрэг сүүлийн үеийн мэргэжлийн сертификаттай инженер, програм зохиогчид маань орчин үеийн мэдээллийн техникийг дэвшилтэт програм хангамжтай нэгтгэснээр өндөр хурд, нууцлал хамгаалалт давамгайлсан, мэдээллийн системийн байгууллагын шинэ дүр төрхийг Монгол улсад бий болгохын төлөө уйгагүй хөдөлмөрлөн байнга шинэлэг дэвшилт технологийг эрж хайн, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг олон улсын жишигт нийцүүлэн хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

 

2019 © ММ Системс ХХК. All rights reserved.