Уян Хатан Нэгдсэн Төлбөрийн Систем (УХНТС)

ТАНЫ БИЗНЕСИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ХИЙГДСЭН

Дээд зэргийн нууцлал

Бүрэн төгс мэдээллийн нууцлалын шийдэл.

PCI-тай нийцтэй

Бүхэлдээ PCI-тай нийцдэг гэдэг нь та хамгаалалтад байна гэсэн үг юм.

Бүх төрлийн систем болон програмын хооронд мэдээлэл солилцох боломжтой онцгой терминал

Верифоний болон Верифоний бус төлбөрийн терминалын аль алиныг дэмждэг.

 

ТОЙМ

Бүгдийг хамарсан уян хатан чанар = таны бизнест зориулсан илүү олон сонголт

Уян Хатан Нэгдсэн Төлбөрийн Системийн сервер дээр суурилсан шийдэл нь газрын тосны бүтээгдэхүүн, жижиглэн худалдаа, зочлохуйн үйлчилгээ эсэхээс үл хамааран таны бизнесийг дэмжих дээд зэргийн уян хатан чанарыг олгодог. Та нэг эсвэл олон худалдан авагчтай холбогдсон эсэхээс үл хамааран  хэрэглэдэг брэндийн карт болон төлбөрийн хэлбэрээ сонгоорой.  УХНТС нь Верифоний болон Верифоний бус төлбөрийн терминалын аль алиныг дэмждэг.

 

Хэрэглэгчдээ зориулан аюулгүй, уян хатан үйлчилгээ үзүүлэхийн тулд нэг л удаа тохиргоо хийх шийдэл.

УХНТС-д кредит, дебит, бэлгийн лоялти, дэлгүүрийн хувийн нэртэй картуудыг оруулж болдог. Энэхүү систем нь 60 гаруй худалдан авагчдыг холбох уян хатан чанарыг олгодог бөгөөд Верифоний болон Верифоний бус төлбөрийн төхөөрөмжийг дэмждэг юм. 
УХНТС нь EMV стандартаар батлагдсан, PCI-тай нийцтэй, шифрлэлт болон токенд суурилсан хамгаалалтыг дэмжих гарын үсгийн баталгаатай үйлчилгээнээс гадна цогц өмчийн менежментийн хэрэгсэл, хамгийн сайн мэдээллийн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хандах боломжийг олгодог.

 

ШИЙДЛИЙН БАГЦ

УХНТС нь хэрхэн бүгдийг багтаасан шийдлийг үүсгэдэг вэ?

Шифрлэлт

Шифрлэх процесс нь тохирох кодыг хэрэглэхгүйгээр мэдээллийг ойлгох боломжгүй болгохын тулд тайлан тооцооны мэдээллийг кодлон тодорхой бус болгодог.

+

Токенд суурилсан хамгаалалт

Токенд суурилсан хамгаалалт нь токен гэгдэх тусгай ялгах тэмдэг оруулан дотоод сүлжээнээс нууцлаг мэдээллийг бүрэн арилгадаг.

+

Өмчийн менежмент

Өмчийн менежмент програм нь танд бүх төлбөрийн төхөөрөмжөө хаана байршуулснаас үл хамааран төвлөрүүлэн удирдах боломжийг олгодог.

 

2019 © ММ Системс ХХК. All rights reserved.