Үйлчилгээ

Үйлчилгээ

Манай компаний чадварлаг мэргэжилтнүүд өөрийн vйлчлүүлэгч болон харилцагч байгууллага, түншүүддээ мэдээллийн шинэ технологийг ашиглан бизнесээ өргөжүүлэх бололцоог бий болгож өгөхөөс гадна, шинэ техник технологи, програм хангамжийн шийдлүүдийг шууд дамжуулан хүргэж өгдөг.

Бид өөрсдийн боловсруулж буй шийдлийн системдээ:

  • Хамгийн сүүлийн үеийн шинэ технологи
  • Оновчтой сонголт, зөв бүтэцтэй
  • Нууцлал хамгаалалт найдвартай хангагдсан
  • Ашиглахад хялбар, хамгийн энгийн, ойлгомжтой зэрэг үндсэн шаардлагуудыг заавал тусгадаг.

Бид програм болон тоног төхөөрөмжиндөө баталгаат хугацаа олгохоос гадна, ПОС төхөөрөмж, програм нийлүүлсний дараах найдвартай засвар үйлчилгээг нь хариуцан ажилладаг болно. 

1. Програм хангамжийн засвар үйлчилгээ

ПОС програм хангамжийг харилцан хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш ПОС програм хангамж нь 3 сарын баталгаат хугацаатай бөгөөд энэ хугацаа дуусахад ММ Системс компани нь  ПОС Програм хангамжийн цаашдын  Software Support Services үйлчилгээг хариуцан ажиллана.

Support Service:

Утсаар үйлчилгээ үзүүлэх   - Ажлын цагаар  Утас: 77100116    Email: info@mmsystems.mn

Энэхүү үйлчилгээгээр ПОС програм болон түүнтэй холбоотой систэм дээр гарсан асуудлыг утсаар болон имэйлээр хүлээн авч Репорт хөтлөн цаашид зохих хариу арга хэмжээг авч үйлчилнэ.

Online service/Onsite service – Манай компанийн мэргэжилтэн газар дээр очиж програм хангамж болон системийг судалж асуудлыг  тодорхойлон хариу арга хэмжээг авч үйлчилнэ.

Reported Errors & Malfunctions Репорт дээр бүртгэгдсэн систем програмд үүссэн асуудал бүхэн ErrorReportLog  дээр тодорхой ангилалтайгаар шийдэгдэнэ.

Ангилал:

  • Oнц яаралтай (Хариу үйлчилгээний шийдлийг маш яаралтайгаар тодорхой цагийн дотор хийж гүйцэтгэнэ.)
  • Яаралтай (Хариу үйлчилгээний шийдлийг ажлын явцад долоо хоногийн хугацаагаар хийх)
  • Энгийн (Үйлчилгээний хариу сар дотор шийдэгдэх).

Үйлчилгээ үзүүлж репорт дээр  үйлчилгээний үр дүнг бүртгэсний дараа 2 тал харилцан тохирч  дүгнэлт хийж хаана.

2. Техник хангамжийн засвар үйлчилгээ

Баталгаат хугацаанд гарах бүх төрлийн эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүйгээр засварлах мөн тэр даруй бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнээр сольж үйлчилнэ.  Бүтээгдэхүүний нөөц болон засвар үйлчилгээний материалын нөөцүүдийг тогтмол урьдчилан худалдан авч агуулахдаа хадгалсан байдаг.

Баталгаат хугацааны дараах засвар үйлчилгээ:

Гэмтлийг оношлох

• Гэмтсэн эд ангийн үнэ (Эд ангиудын жагсаалтыг үнийн хамт гэрээг байгуулсаны дараа хүргэж өгдөг)

• Гэмтсэн эд ангийг солих үйлчилгээ

• Засвар үйлчилгээг Verifone компанийн засвар хийх мэргэжлийн сургалтанд бүрэн хамрагдсан инженер хариуцан ажилладаг.

 

2019 © ММ Системс ХХК. All rights reserved.